Тэнхимүүд
Манай сургуулийн эрдэм шинжилгээ, сургалтын гол цөм болсон тэнхимүүдтэй танилцаарай.

Ерөнхий Эрдмийн тэнхим
ШМТК-ийн Ерөнхий эрдмийн тэнхим (ЕЭТ) нь сургуулийн болон инженерийн хөтөлбөрүүдийн зорилго зорилтын хүрээнд тэдгээрийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан ерөнхий суурь хичээлүүдээр оюутанд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, хандлагыг төлөвшүүлэхээр зорьж ажилладаг.Сургалт явуулж ирсэн түүх, туршлага: ЕЭТ нь байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, эрүүл мэнд, биеийн тамир зэрэг ерөнхий эрдмийн хичээлүүдийг ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийн агуулга, хүрээнд заахын зэрэгцээ инженерийн боловсролын суурь мэдлэг чадвар болох талаас нь инженерийн хөтөлбөрүүдтэй нягт уялдаатай байж, залгамж холбоог хангаж ажиллахыг зорин ажилладаг. Энэ зорилгын хүрээнд байгалийн ухааны хичээлүүдийг туршилт хичээлүүдээр баяжуулах, хичээлээс гадуурх олон талт үйл ажиллагааг оюутнуудын дунд зохион байгуулж оюутнуудын багаар ажиллах, туршилт судалгаа хийх, харилцааны чадвараа сайжруулах боломжийг олгодог. Үүнд, байгалийн ухааны “Эврика” өдөрлөг, гадаад хэлний өдөрлөгүүд, спортын тэмцээнүүд зэргийг дурдаж болно. ЕЭТ нь анх 2014 онд 4 үндсэн багштай эхэлж байсан бол 2024-2025 оны хичээлийн жилд Математик – физикийн заах аргын нэгдэл, Англи хэлний заах аргын нэгдэл, Япон хэлний заах аргын нэгдэл, Нийгмийн ухааны нэгдэл гэсэн нийт дөрвөн заах аргын нэгдэл, 20 багштай үйл ажиллагаа явуулж байна.

Компьютерын ухааны тэнхим
Мэдээллийн технологийн тэнхим нь NMCT-ийн үндсэн тэнхим бөгөөд програм хангамж, сүлжээ, мэдээллийн систем зэрэг чиглэлээр сургалт явуулдаг.Хамтын ажиллагааГадаадын компани, аж ахуйн нэгжүүд:Sakura Internet Co., Ltd. Sakura Internet компани нь үүлэн тооцоолол (cloud), дата төв, сервер хостинг болон интернетийн дэд бүтцийн үйлчилгээ үзүүлдэг Япон улсын IT салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм. Компьютерын ухааны тэнхим нь тус компанитай 2024 оны 3-р сараас эхлэн хамтын ажиллагааны суурийг тавьж, онлайн сургалт, оюутны дадлага, мөн оюутны уралдаан тэмцээнд ашиглах үүлэн серверийн дэмжлэг зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Тухайлбал, компанийн экспертүүдтэй хамтран тэдний дэд бүтэц, технологид тулгуурласан “Үүлэн тооцоолол” хичээлийг 2 жил дараалан амжилттай хэрэгжүүлээд байна. Мөн 2025 оны зуны улиралд КУ-5 ангийн 3 оюутан Сакура Интернэт компанид богино хугацааны үйлдвэрлэлийн дадлага амжилттай хийсэн. Үүнээс гадна Naprock-Procon олон улсын программчлалын тэмцээнд оюутнууд бүтээлээрээ оролцоход тус компани өөрийн үүлэн серверийг ашиглуулах замаар тогтмол дэмжлэг үзүүлж байна.ARC Co., Ltd ARC компани нь систем хөгжүүлэлт, систем интеграци болон IT дэд бүтцийн шийдлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Япон улсын IT салбарын компани юм. Компьютерын ухааны тэнхим нь тус компанитай 2025 оны 2-р сараас эхлэн хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2025–2026 оны хичээлийн жилийн намрын улиралд “Интернэт технологи”, “Үйлдлийн систем”, “Мэдээллийн нууцлал, хамгаалал” зэрэг мэргэжлийн 3 хичээлийн хөтөлбөрийг сайжруулж, онлайнаар амжилттай хэрэгжүүлээд байна. Мөн тус компанид манай оюутнууд ажилд орж, мэргэжлийн чиглэлээрээ бодит ажлын туршлага хуримтлуулах боломж бүрдэж байгаа бөгөөд эхний оюутнууд ажлын ярилцлагад амжилттай оролцоод байна.StoD Co., Ltd StoD компани нь программ хангамж хөгжүүлэлт, платформ хөгжүүлэлт болон олон улсын IT хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Япон улсын стартап компани юм. Компьютерын ухааны тэнхим нь тус компанитай 2025 оны 10-р сараас хамтын ажиллагаагаа эхлүүлж, боловсрол болон программ хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллаж байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн хөгжүүлсэн Gitty платформыг КУ-ны тэнхимийн багш, оюутнууд сургалт болон программ хөгжүүлэлтийн үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.Дотоодын аж ахуйн нэгжүүд:Эрхэс ХХКЛегал дата ХХКNasha Tech ХХКГоломт банкИнтерактив ХХКЭрдэнэт үйлдвэрийн тооцоолох төвЭдгээр дотоодын компаниудад тэнхимийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагад хамрагдаж байна.

Механик инженерийн тэнхим
Тус тэнхим нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг үндэс болгон материалын шинж чанарыг зөв танин мэдэж, механик инженерийн зураг төслийг боловсруулж, үүнд үндэслэн механик эд анги, системийг боловсруулах технологийг эзэмшсэн инженерийг бэлтгэхийг зорино.

Барилгын дэд бүтцийн инженерийн тэнхим
Барилга, дэд бүтцийн инженерийн тэнхим нь Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, онолын мэдлэг, практик ур чадвар, мэргэжлийн ёс зүйг хослуулан эзэмшсэн, өрсөлдөх чадвартай барилгын инженер бэлтгэх зорилготой. Тус тэнхим нь ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгсөгчдөөс элсэлт авч, 5 жилийн шаталсан хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.Тэнхим нь Барилгын инженерчлэлийн 5 жилийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж, сургалтын үйл ажиллагааг 6 мэргэжлийн багш удирдан явуулж байна.Барилгын инженерчлэлийн хөтөлбөрөөр 2019 онд анхны оюутнууд төгссөн бөгөөд өнөөгийн байдлаар нийт 7 удаагийн төгсөлтөөр 86 оюутан мэргэжил эзэмшээд байна. Жил бүр тэнхимд I–V курсийн нийт 110–120 оюутан суралцдаг.

Цахилгаан электроникийн инженерийн тэнхим
Асуудлыг олж илрүүлэх чадвар, шийдэл гаргах чадвар болон бизнес сэтгэлгээтэй, аж үйлдвэрлэл техник технологийн салбарт үр бүтээлтэй ажиллаж чадах, зохион бүтээх болон практик чадварыг хослуулан Эзэмшсэн цахилгаан электроникийн инженерийг бэлтгэн гаргахыг зорилго болгоно.

Химийн инженерийн тэнхим
Химийн инженерийн тэнхим нь 5 үндсэн багш, 1цагийн багштай үйл ажиллагаа явуулж байна. Химийн инженерчлэлийн 3 багш, био инженерчлэлийн 3 багштай. Үүнээс 2 багш доктор, 4 багш магистр зэрэгтэй. Химийн инженерчлэл хөтөлбөр нь Японы Сасэбо Коосэны хөтөлбөрт суурилсан, оюутан 5 жилийн хугацаанд 55 төрлийн хичээл, нийт 90 кр цаг судална.Хөтөлбөрийн онцлог нь Химийн инженерчлэл, Био инженерчлэл, Материал судлалын мэргэжлийн агуулга бүхий хөрвөх чадвар сайтай мэргэжлийн хөтөлбөр юм.Химийн инженер нь хими биологийн онолын мэдлэгт суурилсан, эдгээрээс салбарлан гарах инженерчлэлийн салбарын үндсэн мэдлэг, арга технологи болон практик чадварыг хослуулан эзэмшсэн, байгаль экологийн асуудалд суурилсан шинээр гарч буй шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой хувь нэмрээ оруулах чадварыг эзэмшин төгсөнө./