
Компьютерын ухааны тэнхим
Эрхэм зорилго
Электроник болон программ хангамжийн суурь үндсээс эхлэн орчин үеийн шинэ техник технологийн тухай өндөр мэдлэг, практик дадлага эзэмшсэн инженерийн ёс зүйтэй, судлаач, бүтээлч сэтгэлгээтэй, өрсөлдөх чадвартай шинийг санаачлагч, эрэлхийлэгч инженерийг бэлтгэхэд оршино.
Мэдээллийн технологийн тэнхим нь NMCT-ийн үндсэн тэнхим бөгөөд програм хангамж, сүлжээ, мэдээллийн систем зэрэг чиглэлээр сургалт явуулдаг.
Хамтын ажиллагаа
Гадаадын компани, аж ахуйн нэгжүүд:
- Sakura Internet Co., Ltd.
Sakura Internet компани нь үүлэн тооцоолол (cloud), дата төв, сервер хостинг болон интернетийн дэд бүтцийн үйлчилгээ үзүүлдэг Япон улсын IT салбарын тэргүүлэгч компаниудын нэг юм.
Компьютерын ухааны тэнхим нь тус компанитай 2024 оны 3-р сараас эхлэн хамтын ажиллагааны суурийг тавьж, онлайн сургалт, оюутны дадлага, мөн оюутны уралдаан тэмцээнд ашиглах үүлэн серверийн дэмжлэг зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна.
Тухайлбал, компанийн экспертүүдтэй хамтран тэдний дэд бүтэц, технологид тулгуурласан “Үүлэн тооцоолол” хичээлийг 2 жил дараалан амжилттай хэрэгжүүлээд байна.
Мөн 2025 оны зуны улиралд КУ-5 ангийн 3 оюутан Сакура Интернэт компанид богино хугацааны үйлдвэрлэлийн дадлага амжилттай хийсэн.
Үүнээс гадна Naprock-Procon олон улсын программчлалын тэмцээнд оюутнууд бүтээлээрээ оролцоход тус компани өөрийн үүлэн серверийг ашиглуулах замаар тогтмол дэмжлэг үзүүлж байна.
- ARC Co., Ltd
ARC компани нь систем хөгжүүлэлт, систем интеграци болон IT дэд бүтцийн шийдлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Япон улсын IT салбарын компани юм.
Компьютерын ухааны тэнхим нь тус компанитай 2025 оны 2-р сараас эхлэн хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2025–2026 оны хичээлийн жилийн намрын улиралд “Интернэт технологи”, “Үйлдлийн систем”, “Мэдээллийн нууцлал, хамгаалал” зэрэг мэргэжлийн 3 хичээлийн хөтөлбөрийг сайжруулж, онлайнаар амжилттай хэрэгжүүлээд байна.
Мөн тус компанид манай оюутнууд ажилд орж, мэргэжлийн чиглэлээрээ бодит ажлын туршлага хуримтлуулах боломж бүрдэж байгаа бөгөөд эхний оюутнууд ажлын ярилцлагад амжилттай оролцоод байна.
- StoD Co., Ltd
StoD компани нь программ хангамж хөгжүүлэлт, платформ хөгжүүлэлт болон олон улсын IT хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Япон улсын стартап компани юм.
Компьютерын ухааны тэнхим нь тус компанитай 2025 оны 10-р сараас хамтын ажиллагаагаа эхлүүлж, боловсрол болон программ хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллаж байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн хөгжүүлсэн Gitty платформыг КУ-ны тэнхимийн багш, оюутнууд сургалт болон программ хөгжүүлэлтийн үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна.
Дотоодын аж ахуйн нэгжүүд:
- Эрхэс ХХК
- Легал дата ХХК
- Nasha Tech ХХК
- Голомт банк
- Интерактив ХХК
- Эрдэнэт үйлдвэрийн тооцоолох төв
Эдгээр дотоодын компаниудад тэнхимийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлагад хамрагдаж байна.

