Оюутны амьдрал

Оюутны Зөвлөл

Оюутны зөвлөл нь оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалж, клуб дугуйлангийн үйл ажиллагааг идэвхтэй явуулан, суралцах арга барил, манлайлах чадавхыг хөгжүүлж ажилладаг.

🏛️

Оюутны зөвлөлийн тухай

Оюутны зөвлөл нь сургуулийн захиргаа, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, оюутнуудын эрх ашгийг төлөөлөн хамгаалах, тэдэнд хандсан үйл ажиллагаа, клубуудыг идэвхтэй явуулах, оюутнуудын суралцах арга барил, хамт олноо манлайлах чадавх болон бие даан хөгжих боломж бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Оюутны зөвлөл нь анги бүрийн төлөөлөл болох 1-2 гишүүнтэй.

Дүрэм журам

01

Гишүүн бүр манлайлагч мөн учраас хүн тус бүр өөрт ноогдсон ажил үүргийг хариуцлагатай, түргэн шуурхай, чин сэтгэлээсээ хийх

02

Цаг баримтлах, зайлшгүй шалтгаангүй үед оюутны зөвлөлийн даргад урьдчилан мэдэгдэх

03

Ёс суртахууныг дээдэлж МИЗҮ-г баримтлах

04

Оюутан бүрийн эрх ашгийг дээдэлж, харилцааны соёлтой, дэг журамтай байх

Цаг баримтлалт

5 удаа урьдчилан мэдэгдэхгүй хоцорвол анхааруулга. 3 удаа шалтгаангүй тасалвал эрх түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

⚖️

Ёс зүйн хариуцлага

Ёс зүйн доголдолд сануулах хуудас. 2 удаа сануулах хуудас авбал гишүүнчлэлээс огцруулна.