Тэнхимүүд
Ерөнхий Эрдмийн тэнхим
Тэнхим

Ерөнхий Эрдмийн тэнхим

Тэнхимийн эрхлэгч: Э.Сүнжидмаа
0 хөтөлбөр
0 багш

Эрхэм зорилго

Шинэ Монгол Технологийн Коллежийн ерөнхий эрдмийн тэнхим нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, зарчим, төгсөгчийн загварыг үндэс болгон эрүүл чийрэг, эх хэл өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг, шинжлэх ухааны хэл болох математик, хүн төрөлхтний түүх, нийгэм-эдийн засгийн тогтолцооны арга ухааныг танин мэдэж, даяаршлын эрин үед гадаад хэл-соёлд суралцан, улс орны аж үйлдвэрийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах инженер технологийн мэргэжилтэнд шаардлагатай байгалийн шинжлэх ухааны суурь мэдлэг чадвар эзэмшсэн, тулгарсан аливаа асуудлыг бизнесийн бүтээлч сэтгэлгээгээр шийдвэрлэх 21-р зууны иргэн бэлтгэхийг зорино.

ШМТК-ийн Ерөнхий эрдмийн тэнхим (ЕЭТ) нь сургуулийн болон инженерийн хөтөлбөрүүдийн зорилго зорилтын хүрээнд тэдгээрийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан ерөнхий суурь хичээлүүдээр оюутанд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх, хандлагыг төлөвшүүлэхээр зорьж ажилладаг.

Сургалт явуулж ирсэн түүх, туршлага: 

ЕЭТ нь байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, эрүүл мэнд, биеийн тамир зэрэг ерөнхий эрдмийн хичээлүүдийг ерөнхий боловсролын цөм хөтөлбөрийн агуулга, хүрээнд заахын зэрэгцээ инженерийн боловсролын суурь мэдлэг чадвар болох талаас нь инженерийн хөтөлбөрүүдтэй нягт уялдаатай байж, залгамж холбоог хангаж ажиллахыг зорин ажилладаг. Энэ зорилгын хүрээнд байгалийн ухааны хичээлүүдийг туршилт хичээлүүдээр баяжуулах, хичээлээс гадуурх олон талт үйл ажиллагааг оюутнуудын дунд зохион байгуулж оюутнуудын багаар ажиллах, туршилт судалгаа хийх, харилцааны чадвараа сайжруулах боломжийг олгодог. Үүнд, байгалийн ухааны “Эврика” өдөрлөг, гадаад хэлний өдөрлөгүүд, спортын тэмцээнүүд зэргийг дурдаж болно. 

ЕЭТ нь анх 2014 онд 4 үндсэн багштай эхэлж байсан бол 2024-2025 оны хичээлийн жилд Математик – физикийн заах аргын нэгдэл, Англи хэлний заах аргын нэгдэл, Япон хэлний заах аргын нэгдэл, Нийгмийн ухааны нэгдэл гэсэн нийт дөрвөн заах аргын нэгдэл, 20 багштай үйл ажиллагаа явуулж байна.


Холбоо барих

Тэнхимийн эрхлэгч
Э.Сүнжидмаа
Утас
99265423
Тэнхимүүд