
Барилгын дэд бүтцийн инженерийн тэнхим
Эрхэм зорилго
Сургуулийн эрхэм зорилго, алсын хараа, үйл ажиллагааны зарчим, төгсөгчийн загварыг суурь болгон онол, дадлага хосолсон сургалтаар хүрээлэн буй орчны асуудал болон нийгмийн бодит хэрэгцээнд тулгуурлаж, хамтран болон бие даан шийдэл гаргах чадамжтай, ёс зүйтэй барилга, дэд бүтцийн инженерийг бэлтгэхэд оршино.
Барилга, дэд бүтцийн инженерийн тэнхим нь Монгол Улсын барилга, дэд бүтцийн салбарын хөгжлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, онолын мэдлэг, практик ур чадвар, мэргэжлийн ёс зүйг хослуулан эзэмшсэн, өрсөлдөх чадвартай барилгын инженер бэлтгэх зорилготой. Тус тэнхим нь ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр анги төгсөгчдөөс элсэлт авч, 5 жилийн шаталсан хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэж байна.
Тэнхим нь Барилгын инженерчлэлийн 5 жилийн хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж, сургалтын үйл ажиллагааг 6 мэргэжлийн багш удирдан явуулж байна.
Барилгын инженерчлэлийн хөтөлбөрөөр 2019 онд анхны оюутнууд төгссөн бөгөөд өнөөгийн байдлаар нийт 7 удаагийн төгсөлтөөр 86 оюутан мэргэжил эзэмшээд байна. Жил бүр тэнхимд I–V курсийн нийт 110–120 оюутан суралцдаг.
Холбоо барих
- Тэнхимийн эрхлэгч
- Болорцэцэг
- Имэйл
- bolor@nmct.edu.mn
- Утас
- 99027741