Тэнхимүүд
Химийн инженерийн тэнхим
Тэнхим

Химийн инженерийн тэнхим

Тэнхимийн эрхлэгч: Д.Алтанзул
0 хөтөлбөр
0 багш

Эрхэм зорилго

Сургуулийн үзэл санаа, алсын хараа, эрхэм зорилго, зарчим, төгсөгчийн загварыг суурь болгож, инженерийн этик, хими-химийн инженерчлэл, биотехнологийн лабораторид ажиллах дадал, орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглах чадварыг эзэмшиж, аж үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүн гаргах, үүнд шаардагдах түүхий эд материалыг мэргэжлийн түвшинд сонгох чадвартай химийн инженерийг бэлтгэхийг зорино.

Химийн инженерийн тэнхим нь 5 үндсэн багш, 1цагийн багштай үйл ажиллагаа явуулж байна. Химийн инженерчлэлийн 3 багш, био инженерчлэлийн 3 багштай. Үүнээс 2 багш доктор, 4 багш магистр зэрэгтэй. 

Химийн инженерчлэл хөтөлбөр нь Японы Сасэбо Коосэны хөтөлбөрт суурилсан, оюутан 5 жилийн хугацаанд 55 төрлийн хичээл, нийт 90 кр цаг судална.

Хөтөлбөрийн онцлог нь Химийн инженерчлэл, Био инженерчлэл, Материал судлалын мэргэжлийн агуулга бүхий хөрвөх чадвар сайтай мэргэжлийн хөтөлбөр юм.

Химийн инженер нь хими биологийн онолын мэдлэгт суурилсан, эдгээрээс салбарлан гарах инженерчлэлийн салбарын үндсэн мэдлэг, арга технологи болон практик чадварыг хослуулан эзэмшсэн, байгаль экологийн асуудалд суурилсан шинээр гарч буй шинжлэх ухаан, технологийн салбарт бодитой хувь нэмрээ оруулах чадварыг эзэмшин төгсөнө./



Холбоо барих

Тэнхимийн эрхлэгч
Д.Алтанзул
Утас
99046737
Тэнхимүүд