Сургуулийн амьдрал, эрдэм шинжилгээний ололт амжилт болон цаг үеийн чухал мэдээллүүд.
Сургуулийн тодорхойлолтоор Япон улсын Тоёохаши технологийн их сургуульд манай сургуулийн VII үеийн 7 төгсөгч, Китами технологийн их сургуульд VII үеийн 2 төгсөгч мөн Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт 4-р курсын 3 оюутан, 3-р курсын 1 оюутан хамрагдан суралцахаар болж, тэднийг үдэн гаргах талархлын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Монголын Сансрын судалгаа хөгжүүлэлтийн төвөөс зохион байгуулж буй энэхүү арга хэмжээ 3-р сарын 21–22-нд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдана.