Бүх мэдээ
Мэдээ, мэдээлэл

ҮЕИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

2026 оны есдүгээр сарын 1219 үзсэн
ҮЕИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Манай сургуулийн Төгсөгчийн загварт тусгасан эрүүл чийрэг, хүнлэг энэрэнгүй байх зорилтын хүрээнд 12-р үеийн оюутнуудын үе хоорондын нөхөрлөлийг бэхжүүлэх, шинэ оюутнуудыг хүлээн авах, оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт спортоор хичээллэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор 9-р сарын 4-нд 2-р курсийн оюутнууд, анги удирдсан багш нарын хамт Чингэлтэйн Зүрх уул руу явган аялал хийгээд ирлээ.

Нийт оюутнууддаа шинэ хичээлийн жилд нь амжилт хүсье.