Бүх мэдээ
Мэдээ, мэдээлэл

НАМРЫН СПАРТАКИАД & 12 ЖИЛИЙН ОЙ

2026 оны есдүгээр сарын 238 үзсэн
НАМРЫН СПАРТАКИАД & 12 ЖИЛИЙН ОЙ

Намрын налгар өдрүүд үргэлжилж, сургуулийнхаа төрсөн өдрийг инээд хөөр, эрч хүч, спортын өрсөлдөөнөөр дүүрэн тэмдэглэлээ. Жил бүрийн 9 дүгээр сарын 15-нд ШМТК-ийн оюутан, багш, ажилчид сургуулийнхаа үүсгэн байгуулагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил бидний хувьд 12 жилийн ойн баярын өдөр тохиож байна.

Сүүлийн хоёр жил ойн баярын өдрөө “Намрын спартакиад”-тай хамтатган тэмдэглэж байгаа билээ. Өнөөдөр оюутнууд маань спортын талбайд авхаалж самбаа, тэсвэр хатуужил, багийн нэгдлээ сорин өрсөлдөж, багш ажилчид нь халуун дотноор дэмжиж оролцлоо.

Нийлбэр дүнгээр: Тэргүүн байр — Барилга дэд бүтцийн инженерийн 2-р курс

Дэд байр — Барилга дэд бүтцийн инженерийн 3-р курс

Өнөөдрийн спартакиадад идэвх зүтгэлтэй оролцсон нийт тамирчин оюутнууд болон оюутнуудаа дэмжин хамтдаа оролцсон багш, ажилчдадаа баярлалаа!

ШМТК-ийн 12 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Намрын налгар өдөр, спортын эрч хүч, хамт олны инээд хөөрөөр дүүрэн сайхан дурсамж нэгээр нэмэгдлээ