Бүх мэдээ
Мэдээ, мэдээлэл

Карьер, оюутан хөгжлийн мэдээлэл

2026 оны есдүгээр сарын 2310 үзсэн
Карьер, оюутан хөгжлийн мэдээлэл

“Сакура Сайэнс” хөтөлбөр – 2026

Өнгөрсөн долоо хоногт Япон Улсын Мияги мужийн Сэндай хотын Сэндай Коосэн технологийн коллежид зохион байгуулагдсан “Сакура Сайэнс” хөтөлбөрт манай сургуулийг төлөөлөн оролцсон багш, оюутнууд амжилттай хамрагдаад ирлээ.

Хөтөлбөрийн хүрээнд инженерийн мэргэжлийн хичээл, дадлагад хамрагдаж, компани, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Японы техник, технологи, боловсрол, соёл, уламжлалтай танилцаж, шинэ мэдлэг, үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа. Шинэ мэдлэг, шинэ туршлага, сайхан дурсамжаар дүүрэн “Сакура Сайэнс – 2026” хөтөлбөр ийнхүү амжилттай өндөрлөлөө.